“Их Модун” ХХК нь 2008 оны 6-р сараас эхлэн БНСУ-д 5-10 жил каркас угсралтын ажил дээр ажиллаж, дадлагажсан 20-иод ажилчидтай бригад хэлбэрээр барилгын карказ угсралтын ажлыг эхэлж 2009 оны 6-р сарын 17-нд “Их Модун” ХХК нэртэй бие даасан аж ахуйн нэгж болж 2011 онд БХБЯ-аас БУ-16-1036/14 тоот гэрчилгээтэй, барилга угсралтын 2.1.1, 2.1.4, 2.2.1, 2.2.2, нэмэлт 2.2.3, 2.2.4, 2.1.2, заалттай тусгай зөвшөөрөл авсанаар барилга угсралтын ажлыг хууль эрх зүйн хүрээнд бие даан зохион байгуулан явуулах нөхцөл боломж бүрдэн өдгөө Монгол улсдаа олон томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа өргөжин тэлж буй компани юм.
Компаний хийж гүйцэтгэсэн ажлуудаас Монгол улсад “Шинэ сум” төсөл 2013 оны шилдэг бүтээн байгуулалтаар, 2014 оны Усан могой жилийн “Шилдэг барилга”-аар шалгарч барилгын салбарт шинэ техник технологи нэвтрүүлж, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Цаашдын зорилго нь Монгол улсын барилгын салбарт болон Хүнс хөдөө аж ахуйн, Спорт аялал зуучлалын чиглэлд бизнесийн хүрээгээ тэлэх зорилго тавин ажиллаж байна.
Манай компани Монгол улсын эдийн засаг, барилга угсралт,дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөгжилд дэвшилд өөрийн бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
“Их Модун” ХХК – нь
Чанар стандартыг хангасан ,аюулгүй тав тухтай ,байгаль орчинд ээлтэй найдвартай шинэлэг бүтээн байгуулалтыг цогцоор нь бид шийдэж, таны ирээдүйд үнэ цэнтэй өвлөгдөх хөрөнгийг бид бүтээнэ.